Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Банк ХК-ийн ашигт ажиллагаа IPO үеийн төсөөллөө даваад байна.

Голомт Банк ХК-ийн ашигт ажиллагаа IPO үеийн төсөөллөө даваад байна.

Голомт Банк ХК-ийн ашигт ажиллагаа IPO үеийн төсөөллөө даваад байна.

 

Ашиг өсөхөд юу нөлөөлөв?

 

Голомт Банк ХК 2023 онд 2.5 их наяд төгрөгөөр нийт активаа нэмэгдүүлсэн байна.

  • Үүний 1.3 их наяд төгрөг нь харилцах данснаас, 828 тэрбум төгрөг нь хадгаламжаас, 193 тэрбум төгрөг нь санхүүгийн байгууллагын эх үүсвэрээс /зээл, бонд г.м/, 103 тэрбум төгрөг нь цэвэр ашгийн гүйцэтгэлээс бүрдсэн байна.
  • Нийт харилцагчдын эх үүсвэр /харилцах+хадгаламж/-ийн өсөлтийн 66%-г корпорэйт, 21%-г ритэйл, 13%-г ЖДБ-ын сегментүүдээс тус тус бүрдүүлжээ.
  • Голомт Банк нь нэмэгдүүлсэн эх үүсвэрийнхээ 1.4 тэрбум төгрөгөөр мөнгөн хөрөнгө буюу Монголбанк дахь нөөцөө нэмэгдүүлсэн, 476 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлсэн, 968 тэрбум төгрөгөөр зээлийн багцаа нэмэгдүүлсэн байна.
  • Мөнгөн дүнгээр аливаа банкны активын үзүүлэлтүүд нэмэгдэх нь хүүгийн орлогын өсөлтөд, харилцагчдын эх үүсвэр нэмэгдэх нь хүүгийн зардлын өсөлтөд гол нөлөө үзүүлдэг. Харин хүүгийн хувиас олж буй ашигт ажиллагааг цэвэр ашгийн маржин /NIM/-аас хардаг.

 

Орлого нэмэгдсэн үү?  Зардал буурсан уу?

 

Голомт Банк 2023 онд 962 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой, 507 тэрбум төгрөгийн хүүгийн зардалтай ажиллаа.

Банкны хүүгийн зардал өнгөрсөн оноос 65%-иар нэмэгдсэн ба энэхүү өсөлтөд харилцах дансанд хүү төлж эхэлсэн, хадгаламжийн хүү цөөн пунктээр өссөн, харилцагчдын эх үүсвэрийн дүн их хэмжээгээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Улмаар банкны цэвэр хүүгийн маржин /NIM/ 6.3% болж нэмэгдлээ. Энэхүү үзүүлэлт дотоодын банкны салбарын түүхэн хугацааны дунджаар 3-5% байна.

Түүнчлэн 2023 онд Голомт Банк нь 22 тэрбум төгрөгийн эрсдэлийн сангийн зардал гаргасан ба энэ нь 2022 оноос 170 тэрбум төгрөгөөр буюу 88% буурчээ.

Эрсдэлийн сангийн зардал буурах нь тухайн онд зээл чанаргүйдэх магадлал буурах, өнгөрсөн хугацаанд чанаргүй ангилалд бүртгэж эрсдэлийн сан үүсгэсэн зээл эргэн төлөгдөх үндсэн 2 шалтгаантай.

 

Ашгийн гүйцэтгэл IPO үеийн таамгаа давлаа

 

Голомт Банк 180 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж IPO-н үеийн 126 тэрбум төгрөгийн ашгийн төсөөллөө 44%-иар давуулан биелүүллээ.

Өөрийн хөрөнгийн өгөөжийг 15.7%-д хүргэхээр төсөөлж байсан бол бодит гүйцэтгэлээр 20.5%-д хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид IPO үеийн төсөөллөөс илүү өгөөжийг бодитоор хүртэж байна гэсэн үг юм.

 

Ногдол ашгаас хэдийг хүртэх вэ?

 

Банкны ТУЗ-ийн шийдвэрээр 2023 оны жилийн ашгийн 40.4%-ийг буюу 72.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон.

Ногдол ашгийн өгөөж 2024.03.11-ны өдрийн хаалтын ханшаар 9.8% буюу энэ онд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн ХК-иудын дундаж өгөөжөөс өндөр байна.

 

Хэн ногдол ашиг авах вэ?

 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон бүртгэнэ.

Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдөр 2024 оны 03 сарын 22-ний өдрөөр товлогдсон. Харин хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 04-р сарын 15-ны өдөр болно.

 

Дэлгэрэнгүй: https://ikon.mn/n/33f4?fbclid=IwAR19BbCAM1T5EQ_-ja4MT87T2I8eMjbYY77D2YpjOPTstJbelMXU31EU4Jg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.