Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Эрхэм "ГАДААД АРИЛЖААНЫ БРОКЕР" таныг урьж байна

Эрхэм

Эрхэм "ГАДААД АРИЛЖААНЫ БРОКЕР" таныг урьж байна

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Гадаад арилжааны брокер таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.

Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм.

Бусад:
• Цалин хөлсийг тогтмол нэмэх
• Олон жил ажилласны нэмэгдэл олгох
• Хагас жил болон Жилийн эцэст тутамд гүйцэтгэлд тулгуурласан урамшуулал олгох
• Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл
• Эрсдэлийн санд хамруулах
• Сар бүр “Шилдэг ажилтан”, жилийн эцэст “Шилдэгийн шилдэг ажилтан”-ууд, “Онцлох ажилтан”-уудыг тодруулж мөнгөн урамшуулал, гадаад аялах эрх олгох
• Жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах
• Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах
• Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах
• Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого
• Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх
• Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах
• Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах
• Спортын хөнгөлөлт олгох
• Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.

Эрхэм та ч бас салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г cv@golomtcapital.com хаягт илгээнэ үү.



CV хүлээн авах хугацаа: 2024.03.11-19

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.