Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Сэндли ББСБ ХК-ийн зээлийн багц 83% өслөө.

Сэндли ББСБ ХК-ийн зээлийн багц 83% өслөө.

Сэндли ББСБ ХК-ийн зээлийн багц 83% өслөө.

Балансын гүйцэтгэл

Сэндли ББСБ ХК нь 2023 онд өр төлбөрөө 23 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн багцаа санхүүжүүлсэн нь тус компанийн ашиг 6 тэрбум төгрөгт хүрэхэд нөлөөллөө.

Тухайлбал, зээлийн санхүүжилтээ 3.7 тэрбум төгрөгөөр, өрийн хэрэгслээ 8.5 тэрбум төгрөгөөр, итгэлцлийн үйлчилгээг 9 тэрбум төгрөгөөр, бусад өр төлбөрөө 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Ийнхүү тэд шинэ эх үүсвэрээр зээлийн багцаа тэлж, компани ашигт ажиллагаагаа нэмэгдүүлсэн байна.

Ашгийн гүйцэтгэл

Орлогын үзүүлэлтүүдээс дурдвал, хүүгийн орлого 11 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зардал талдаа хүүгийн зардал 3.9 тэрбум төгрөгөөр, үйл ажиллагааны зардал 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Ногдол ашиг

Компанийн ТУЗ 2023 оны 6 тэрбум төгрөгийн ашгаас 20.67%-ийг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

2024 оны 03-р сарын 04-ны өдрийн хаалтын ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж 4% байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.