Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алибаба компанийн ханш 5 хувиар уналаа

Алибаба компанийн ханш 5 хувиар уналаа

Алибаба компанийн ханш 5 хувиар уналаа

 

Орлого нь өссөн ч шинжээчдийн таамаглалыг эвдсэнгүй------------------

Өчигдөр Алибаба компани 2023 оны 4-р улирлын тайлангаа тавилаа. Тайлангийн үзүүлэлт шинжээчдийн таамаглалыг эвдэж чадаагүйн улмаас тус компанийн хувьцааны ханш биржийн арилжаагаар 5.87 хувиар, бирж хаагдсаны дараах арилжаагаар үргэлжлүүлэн 0.46 хувиар уналаа.

Тайлант улиралд Алибаба компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 5 хувиар өссөн ч шинжээчдийн хүлээлт болох 262.07 тэрбум ам.доллараас 1.72 тэрбум ам.доллараар бага буюу 260.35 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Мөн тус компанийн цэвэр ашиг 4-р улиралд 69 хувиар буурсан байна.

 

Алибаба юун дээр алдав?---------------------------------------------------

 

Алибаба компани хувьцаа халааслах хөтөлбөрөө 25 тэрбум ам.доллараар өсгөж энэ онд нийтдээ 35.3 тэрбум ам.доллараар хувьцаа халааслахаа зарласан ч хувьцааны ханшийг уналтаас сэргийлж чадсангүй.

 

Цаашид---------------------------------------------------

Тус компанийн ТУЗ-ийн дарга Joe Tsai “Группийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд компани хоорондын ажлын уялдаа холбоог хангахад анхаарч ажиллана” гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.