Индексүүд бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа дахин шинэчлэн тогтоожээ.

Индексүүд өсөхөд юу нөлөөлөв?

АНУ-ын компаниуд 4-р улиралын тайлангаа танилцуулсаар байна.

Meta Platforms (NASDAQ:META) болон Amazon (NASDAQ:AMZN) компаниудын 4-р улирал тайлан маш сайн гарч хувьцааны ханш нь 20% ба 8%-иар тус тус өссөн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг индексүүдийг өсөхөд голлох нөлөөг үзүүлжээ.

Мөн баасан гарагт АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээлэл гарсны дараа индексүүд бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа дахин шинэчлэн тогтоолоо.

Технологийн топ компаниудын ихэнх нь аль хэдийн тайлангаа танилцуулсан ч энэ долоо хоногт S&P 500-д багтдаг Эли Лилли (NYSE: LLY), Уолт Дисней (NYSE: DIS), Коноко Филлипс (NYSE: COP) болон PepsiCo (NASDAQ:PEP) компаниуд тайлангаа танилцуулна.

Хөрөнгө оруулагчдын анхаарал

Хөрөнгө оруулагчид 2024 оны ашиг нь 2023 онтой харьцуулахад илүү хурдан өсөх төлөвтэй байгаа компаниудын мэдээлэлд анхаарлаа түлхүү хандуулж байна.