Теслагийн хувьцааны ханш яагаад унав?

Өчигдөр Тесла компаниас АНУ-ын Fremont, California муж дахь үйлдвэрийнхээ нярав, чанар шалгагчдын цалинг нэмэх болсноо зарласнаар хувьцааны ханш нь 3 орчим хувиар уналаа.

Учир нь Тесла нийт 140,000 ажилтантай бөгөөд үүний хагас нь АНУ-д ажилладаг байна.

Гэхдээ цалинг яг хэдэн хувиар өсгөх талаар холбогдох мэдээлэл өгөөгүй байна.

Сүүлийн үед Toyota, Volkswagen, Hyundai зэрэг компаниуд АНУ дахь үйлдвэрт ажиллагсдынхаа цалинг нэмсэн юм.