Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч VinFast Auto Ltd компани шинэ автомашинаа танилцууллаа

Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч VinFast Auto Ltd компани шинэ автомашинаа танилцууллаа

Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч VinFast Auto Ltd компани шинэ автомашинаа танилцууллаа

Өчигдөр Las Vegas хотод NASDAQ-ын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч стартап компани болох VinFast Auto Ltd /VFS.NASDAQ/ компани өөрсдийн хөгжүүлж буй пикап төрлийн цахилгаан автомашинаа танилцуулсан байна.

Vinfast Auto компани нь одоогоор хоёр төрлийн SUV загварын автомашиныг борлуулж байна.

Дийлэнх шинжээчид тэдний хөгжүүлж буй пикап төрлийн автомашин нь Теслагийн Cybertruck, Rivian-ын R1T, Ford-ын F-150 Lightning зэрэг төрлийн автомашины гол өрсөлдөгч болно гэж үзэж байна.

Vinfast Auto Holdings компани нь өнгөрсөн оны 8 сард  SPAC төрлийн компанитай нэгдсэнээр NASDAQ-ын хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн бөгөөд тухайн үед хувьцааны ханш нь 10 ам.доллараас 93 ам.доллар хүртэл өссөн боловч одоогоор хувьцааны ханш нь 7.35 ам.доллараар арилжигдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.