Хуульч / МУТСТ

Өөртөө, компанидаа, нийгэмдээ хөрөнгө оруулж үнэ цэнийг бүтээхийг эрмэлздэг эрч хүчтэй, бүтээлч, тууштай, зогсошгүй хэн бүхнийг урьж байна.

full-time

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Байгууллагын хуулийн болон комплаенсийн чиг үүргийг хэрэгжүүлэх, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон СЗХ-оос баталсан холбогдох бусад журам дүрэм тогтоомж, компанийн дүрэм, журам чиг үүргийн хүрээнд компанийн дотоод үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн үндэслэлийг хангах, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүйч чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Үнэт цаасны салбарын мэдлэгтэй
  • Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
  • Банк санхүүгийн салбарт хууль, эрхзүй, комплаенсын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх. 
  • Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих харилцааны өндөр ур чадвартай
  • Шударга зарчимч, хариуцлагатай, харилцааны чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, англи гэрээ хянах чадвартай

Нэмэлт:

Анкет татаж авах