Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдлын товч...

Хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдлын товч...

Хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдлын товч...

Инфляцийн дарамтын улмаас Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүг эрчимтэй нэмнэ гэсэн түгшүүр үүссэний улмаас АНУ-ын хувьцаанууд пүрэв гарагт дахин уналаа.

-        Дөрөвдүгээр сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс гарлаа. Компаниудын инфляци өмнөх сарынхаас бага гарсан ч индекс өндөр хэвээр байна. Энэ нь ирэх сард хуралдах ХНС-ийн хүүгийн шийдвэрт нөлөөлөх эсэхийг шинжээчид ажиглаж байна. Тэд 75 суурь нэгжээр өсөх магадлал өндөр байна гэж үзэж байна.  

-        Apple Inc (NASDAQ:AAPL)-ийн хувьцааны ханш лхагва гарагт 5%-иар,  пүрэв гарагт дахин 3%-иар унаж Саудын Арабын газрын тосны томоохон компани болох Aramco (TADAWUL:2222)-д үнэ цэнэтэй компани гэсэн титмээ алдсан. Гэсэн ч Nasdaq алдагдлаа арилгаж, ногоон хаагдах боломжтой харагдаж байна.

-        Криптовалютууд нь тогтвортой койны сул талаас үүдэн уналтад орлоо. Хамгийн том дижитал валют болох биткойн 30,000 ам.доллараас доошилж, 28,000 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын оргил ханшийнхаа талаас ч бага үнэтэй байна.