Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Шакирагийн уран бүтээлүүдийн эрхийг Blackstone эзэмшинэ

Шакирагийн уран бүтээлүүдийн эрхийг Blackstone  эзэмшинэ

Шакирагийн уран бүтээлүүдийн эрхийг Blackstone эзэмшинэ

Хөрөнгө оруулалтын Blackstone компани Concord дуу бичлэгийн үнийн саналыг давж, Hipgnosis Songs Fund-ийг ойролцоогоор 1.57 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцов. 

Тэд хөгжмийн зохиогчийн эрхийн хөрөнгө оруулагчийн нэгж хувьцааг 1.30 ам.доллароор үнэлсэн нь Concord-ын санал болгосон 1.25 ам.доллароос өндөр байсан юм.

Ингэснээр Blackstone компанийн эрхийн багцад Shakira, Red Hot Chili Peppers зэрэг уран бүтээлчдийн бүтээл багтсан бөгөөд тус санд нийт 65,000 гаруй хөгжмийн бүтээл нэмэгдэж байна.

Хэдийгээр Blackstone Hipgnosis-ийн дийлэнх хувьцааг хөрөнгө оруулалтын зөвлөх HSM эзэмшдэг ч тус саналыг дангаар гаргасан гэж мэдэгджээ.

Энэ нь Мерк Меркуриадисын 2018 онд үүсгэн байгуулсан Hipgnosis компани нь өнгөрсөн жил болсон хувьцаа эзэмшигчдийн зөрөлдөөн, HSM-тэй хийсэн маргааны улмаас стратегийн шинэчлэл хийх шийдвэр гаргаж буйн илрэл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.