Link

Үнэт цаасны данс

Шинэ санаа, шилдэг үйлчилгээ, төгс гүйцэтгэл нь амжилттай багийн ажиллагааны илрэл учир бид хамт олон дотроо үр ашигтай харилцаа, итгэл, үнэнч байдлыг эрхэмлэн ажилладаг

Үнэт цаасны данс

Шинэ санаа, шилдэг үйлчилгээ, төгс гүйцэтгэл нь амжилттай багийн ажиллагааны илрэл учир бид хамт олон дотроо үр ашигтай харилцаа, итгэл, үнэнч байдлыг эрхэмлэн ажилладаг

Үнэт цаасны данс гэдэг нь

Хувьцааны данс нээхэд ямар данстай холбогдох вэ?Хувьцааны данс нээх гэдэг нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ) –д данс нээхийг хэлнэ. ҮЦТХТ –д данс нээлгэснээр ижил дугаар бүхий данс Арилжааны Төлбөр Тооцооны (АТТ) банкинд нээгдэнэ. Эдүгээ ҮЦТХТ-д нийтдээ 800,000 орчим данс бүртгэлтэй байна. Нэг хүн нэг үнэт цаасны данстай байх бөгөөд тухайн данс руугаа тав хүртэл брокерийн компаниас хандалт хийж болдог. Үнэт цаасны компани гэж ямар байгууллагыг хэлэх вэ?Үнэт цаасны компани (ҮЦК) нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх болон андеррайтерийн үйл ажиллагааны аль нэгийг, эсхүл хавсран эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл иргэн, ААН-үүдэд хувьцаа, бонд худалдан авахад зуучилдаг мэргэжлийн байгууллага юм.Үнэт цаасны данс хэрхэн нээлгэх вэ?Үнэт  цаасны 2 төрлийн дансыг ҮЦК-иар дамжуулан өөрийн биеэр очиж нээлгэдэг. Үүнд: Үнэт цаасны данс /Үнэт Цаасны Төвлөрсөн  Хадгаламжийн Төв ТӨХХК-д байрших зориулалттай/Төлбөр тооцооны данс /Клирингийн банкинд Хувьцаа худалдах, худалдан авах мөнгөн төлбөр тооцоо хийгдэх зориулалттай/Шаардлагатай бичиг баримтИргэний үнэмлэхНасанд хүрээгүй хүүхэд төрсний гэрчилгээ, албан ёсны асран халамжлагч /эцэг эхийн аль нэгтэй нь хамт ирнэ/Дансны хураамж 5000 төгрөгЖич: /иргэний үнэмлэхний хугацаа дуусаагүй байх/Гадаадад байгаа хүн хэрхэн дансаа нээлгэх вэ?Та SocialPay application /Сошиал Пэй аппликейшн/ ашиглан дэлхийн хаанаас ч хүссэн үедээ  хувьцааны дансаа нээлгэх боломжтой. Хэрэв та өөрийн биеэр үнэт цаасны компанид ирэх боломжгүй бол гуравдагч этгээдэд итгэмжлэл олгож, данс нээлгэж болно. Эсвэл данс нээлгэх материалыг бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулсан шаардлагатай бичиг баримтыг хуулбарын хамт манай компанийн  шуудангийн хаягаар ирүүлж болно. Үнэт цаасны данс нээлгэх нь ямар ач холбогдолтой вэ?Та манай компанид данс нээлгэж харилцагч болсноор дотоод болон гадаадын үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой юм. Манай компаниар дамжуулан Нью-Йорк, Насдак, Торонто, Лондон, Хонг-Конг, Австрали зэрэг гадаадын биржийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой.