Link

Эрдэнэс таван толгой ХК-тэй холбоотой асуултууд

Шинэ санаа, шилдэг үйлчилгээ, төгс гүйцэтгэл нь амжилттай багийн ажиллагааны илрэл учир бид хамт олон дотроо үр ашигтай харилцаа, итгэл, үнэнч байдлыг эрхэмлэн ажилладаг

1. 1072-ын хувьцаа байгаа эсэхээ мэдэхгүй харилцагчид данс нээлгэж болох уу?Болно. Ингэснээр та ҮЦТХТ-д өөрийн нэр дээр хувьцааны данстай болж байна гэсэн үг юм. Та өөрийн дансаараа дамжуулан хувьцааны арилжаанд оролцох боломжтой.2. 1072-ын хувьцааны данс  нээлгэсэн тохиолдолд ноогдол ашиг шууд орж ирэх үү?Эрдэнэс таван толгой ХК нээлттэй компани болж бирж дээр арилжаа нь хийгдэх эсэхээс шалтгаалж   ногдол ашиг тараана. Тэр үед АТТ-ийн данс руу ногдол ашиг орж ирнэ.3. Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьцаагаа яаж баталгаажуулах вэ?Та үнэт цаасны данс нээлгэсэн тохиолдолд Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьцаа таны эзэмших хувиар бүртгэгдэх болно. Таны эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг зөрүүтэй байвал харъяа дүүргийнхээ Нийгмийн халамжийн төвөөр шалгуулаарай. Жич: 2012 оны 4 сараас өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа олгогдсон байдаг.4. Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцаагаа хэзээ зарж болох вэ?Одоогоор боломжгүй байна. Эрдэнэс таван толгой ХК нь арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэн, хувьцаа нь биржээр чөлөөтэй арилжаалагдах үед та өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарах, нэмж авах боломжтой болно.