Link

СошиэлПэйтэй холбоотой асуулт хариулт

Шинэ санаа, шилдэг үйлчилгээ, төгс гүйцэтгэл нь амжилттай багийн ажиллагааны илрэл учир бид хамт олон дотроо үр ашигтай харилцаа, итгэл, үнэнч байдлыг эрхэмлэн ажилладаг

СошиэлПэйтэй холбоотой асуулт хариулт

Шинэ санаа, шилдэг үйлчилгээ, төгс гүйцэтгэл нь амжилттай багийн ажиллагааны илрэл учир бид хамт олон дотроо үр ашигтай харилцаа, итгэл, үнэнч байдлыг эрхэмлэн ажилладаг

SOCIALPAY АППЛИКЕЙШНЭЭР ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТАВИГДДАГ АСУУЛТ ХАРИУЛТ

1. Social Pay-р данс нээх хүсэлт өгвөл хувьцааны данс шууд нээгдсэн гэж ойлгохуу? Үгүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нэгдсэн журмаар хувьцааны данс нээгддэг. Өөрөөр хэлбэл, бид таны бөглөсөн мэдээллийг хүлээн аваад тус газарт хүргүүлдэг юм. Тиймээс таны данс ойролцоогоор 7-21 хоногийн дотор /ҮЦТХТ-ийн ачааллаас хамааран/ нээгдэнэ. 2. 1072-н хувьцааны данс SocialPay аппликейшнээр нээлгэвэл хөрөнгийн биржид дахин данс нээлгэх шаардлагагүй гэж ойлгох уу? Тийм. Шаардлагагүй. 1072 хувьцааны данс нээлгэснээр ҮЦТХТ, АТТ–д данстай болохоос гадна Голомт Капитал ҮЦК ХХК-ийн харилцагч болж хоёрдогч зах зээлд оролцож хувьцаагаа зарах боломж нээгддэг. Жич: Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) данс нээдэггүй. 3. Өөрийн биеэр очиж данс нээлгэх, SocialPay аппликейшнээр данс нээлгэхэд хувьцааны данс нээгдэх хугацаа ижил байх уу? Данс нээх процесс нэгдсэн журмаар явагддаг тул ижил байна. 4. Гадаадад байгаа хүн данс нээлгэж болох уу? Болно. Тухайн хүн Голомт банкинд харилцах данстай байх ёстой. 5.SocialPay аппликейшн ашиглан анхдагч зах зээлийн (IPO) –д оролцох боломжтой юу? Та өөрийн харилцдаг ҮЦК-иар дамжуулан оролцох боломжтой. Шинээр IPO хийж буй компанийн хувьцааг авахын тулд SocialPay аппликейшн ашиглан анхдагчийн захиалга өгөх боломжтой.