Link

Харилцагчийн боловсролд

Харилцагчийн боловсролд

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН НУУЦ

1. Warren Buffett Тэрбээр эхэлсэн хөрөнгийн хэмжээ болон түүнийгээ өсгөж чадснаар нь үндэслэсдэлэн дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч гэж тооцогддог юм. Түүний хөрөнгө оруулалтын чиг хандлага нь маш энгийн... компанийг хямд үнээр худалдан аван, менежментийг нь сайжруулах эсвэл бусад өөрчлөлтүүдийг хийхэд нь хувь нэмрээ оруулах, урт хугацааны хувьцааны үнийн сайжруулалтыг анзаарах юм. Buffett нь технөлөгийн компануудийн хувьцааг худалдаж авдаггүйгийн учир нь зөвхөн өөрийнхөө мэддэг, ойлгодог компануудад хөрөнгө оруулдагт оршдог юм.  2. George Soros George Soros-ийг хүмүүс Английн банкийг сүйтгэсэн хэмээн нэрлэдэг. Soros нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг бонд болон валютан дээр нарийвчилсан ба хөшүүргийн стратегиэр нэгтэх онцгой чадвартай нэгэн юм. Тэрбээр тодорхой стратеги дагадаггүй өөрийн зөн совингоо арилжаанд оролцдог юм.

Эрдэнэс таван толгой ХК-тэй холбоотой асуултууд

1. 1072-ын хувьцаа байгаа эсэхээ мэдэхгүй харилцагчид данс нээлгэж болох уу?Болно. Ингэснээр та ҮЦТХТ-д өөрийн нэр дээр хувьцааны данстай болж байна гэсэн үг юм. Та өөрийн дансаараа дамжуулан хувьцааны арилжаанд оролцох боломжтой.2. 1072-ын хувьцааны данс  нээлгэсэн тохиолдолд ноогдол ашиг шууд орж ирэх үү?Эрдэнэс таван толгой ХК нээлттэй компани болж бирж дээр арилжаа нь хийгдэх эсэхээс шалтгаалж   ногдол ашиг тараана. Тэр үед АТТ-ийн данс руу ногдол ашиг орж ирнэ.3. Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьцаагаа яаж баталгаажуулах вэ?Та үнэт цаасны данс нээлгэсэн тохиолдолд Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьцаа таны эзэмших хувиар бүртгэгдэх болно. Таны эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг зөрүүтэй байвал харъяа дүүргийнхээ Нийгмийн халамжийн төвөөр шалгуулаарай. Жич: 2012 оны 4 сараас өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа олгогдсон байдаг.4. Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцаагаа хэзээ зарж болох вэ?Одоогоор боломжгүй байна. Эрдэнэс таван толгой ХК нь арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэн, хувьцаа нь биржээр чөлөөтэй арилжаалагдах үед та өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарах, нэмж авах боломжтой болно.

Хамгийн их хөрөнгө оруулалт татсан компаниуд

1. Alibaba Group Holding Limited IPO гаргасан он: 2014 оны 9 сарын 18Андеррайтераар Credit Suisse ажилласанНийт татан төвлөрүүлэх дүн: $21.8 тэрбум (4 өдрийн дараа хувьцаа нэмж заран $25 тэрбумыг татан төвлөрүүлсэн) 2. Agricultural Bank of China Ltd.IPO гаргасан он: 2010 оны 7 сарын 7Нийт татан төвлөрүүлэх дүн: $19.2 тэрбум ($22.1 тэрбум болж өссөн)Андеррайтераар Deutsche Bank AG  болон Goldman Sachs Group Inc. Ажилласан3. Industrial and Commercial Bank of ChinaIPO гаргасан он: 2006 оны 10 сарын 20Нийт татан төвлөрүүлэх дүн: $19.1 тэрбум ($21.9 тэрбум болж өссөн)Андеррайтераар Merrill Lynch, Credit Suisse, Deutsche Bank, China International Capital Corp (CICC) and Industrial and Commercial East Asia Finance Holdings Ltd (ICEA) ажилласан4. General Motors CompanyIPO гаргасан он: 2010 оны 11 сарын 16Нийт татан төвлөрүүлэх дүн: $20.1 тэрбумАндеррайтераар Morgan Stanley, JPMorgan Chase & Co, Bank of America Merrill Lynch болон Citigroup Inc ажилласан 5. NTT DOCOMO, Inc.IPO гаргасан он: 1998 оны 10 сарын 22Нийт татан төвлөрүүлэх дүн: $18.4 тэрбумАндеррайтераар Goldman Sachs Asia ажилласан 6. Visa Inc.IPO гаргасан он: 2008 оны 3 сарын 18Нийт татан төвлөрүүлэх дүн: $17.9 тэрбумАндеррайтераар JPMorgan Chase & Co. and Goldman Sachs ажилласанhttps://www.investopedia.com/articles/investing/011215/top-10-largest-global-ipos-all-time.asp

Үнэт цаасны данс гэдэг нь

Хувьцааны данс нээхэд ямар данстай холбогдох вэ?Хувьцааны данс нээх гэдэг нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ) –д данс нээхийг хэлнэ. ҮЦТХТ –д данс нээлгэснээр ижил дугаар бүхий данс Арилжааны Төлбөр Тооцооны (АТТ) банкинд нээгдэнэ. Эдүгээ ҮЦТХТ-д нийтдээ 800,000 орчим данс бүртгэлтэй байна. Нэг хүн нэг үнэт цаасны данстай байх бөгөөд тухайн данс руугаа тав хүртэл брокерийн компаниас хандалт хийж болдог. Үнэт цаасны компани гэж ямар байгууллагыг хэлэх вэ?Үнэт цаасны компани (ҮЦК) нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх болон андеррайтерийн үйл ажиллагааны аль нэгийг, эсхүл хавсран эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл иргэн, ААН-үүдэд хувьцаа, бонд худалдан авахад зуучилдаг мэргэжлийн байгууллага юм.Үнэт цаасны данс хэрхэн нээлгэх вэ?Үнэт  цаасны 2 төрлийн дансыг ҮЦК-иар дамжуулан өөрийн биеэр очиж нээлгэдэг. Үүнд: Үнэт цаасны данс /Үнэт Цаасны Төвлөрсөн  Хадгаламжийн Төв ТӨХХК-д байрших зориулалттай/Төлбөр тооцооны данс /Клирингийн банкинд Хувьцаа худалдах, худалдан авах мөнгөн төлбөр тооцоо хийгдэх зориулалттай/Шаардлагатай бичиг баримтИргэний үнэмлэхНасанд хүрээгүй хүүхэд төрсний гэрчилгээ, албан ёсны асран халамжлагч /эцэг эхийн аль нэгтэй нь хамт ирнэ/Дансны хураамж 5000 төгрөгЖич: /иргэний үнэмлэхний хугацаа дуусаагүй байх/Гадаадад байгаа хүн хэрхэн дансаа нээлгэх вэ?Та SocialPay application /Сошиал Пэй аппликейшн/ ашиглан дэлхийн хаанаас ч хүссэн үедээ  хувьцааны дансаа нээлгэх боломжтой. Хэрэв та өөрийн биеэр үнэт цаасны компанид ирэх боломжгүй бол гуравдагч этгээдэд итгэмжлэл олгож, данс нээлгэж болно. Эсвэл данс нээлгэх материалыг бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулсан шаардлагатай бичиг баримтыг хуулбарын хамт манай компанийн  шуудангийн хаягаар ирүүлж болно. Үнэт цаасны данс нээлгэх нь ямар ач холбогдолтой вэ?Та манай компанид данс нээлгэж харилцагч болсноор дотоод болон гадаадын үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой юм. Манай компаниар дамжуулан Нью-Йорк, Насдак, Торонто, Лондон, Хонг-Конг, Австрали зэрэг гадаадын биржийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

1. Брокер дилерийн буюу Үнэт цаасны компанид үнэт цаасны данстай эсэхээ хэрхэн мэдэх вэ?Танд 1990 оны өмч хувьчлалын үед эзэмшсэн хувьцааны данс байгаа эсэх, Үнэт цаасны компани /ҮЦК/-д данс нээлгэсэн эсэхээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn сайтад хандаж, өөрийн регистрийн дугаараа оруулж шалгах боломжтой. Хэрвээ та үнэт цаасны данстай бол тухайн ҮЦК-ийн нэр, утас, хаяг гарч ирнэ. Дансгүй бол та ҮЦК -иа сонгон дансаа нээлгэх боломжтой.2.Цэнхэр тасалбар гэж юу вэ? Үүнийг зарж болох уу?1991 онд Монгол Улс төрийн өмчийн 400 орчим үйлдвэр хоршооллыг ХК болгох шийдвэр гаргаж, үнэлгээг нь тухайн үеийн нийт хүн амд хуваахад нэг хүнд 7,000 төгрөг ногдсон байна. Энэхүү мөнгийг бэлнээр биш ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХИЙН БИЧИГ хэлбэрээр иргэдэд тараасан нь бидний мэдэх цэнхэр тасалбар юм. Та цэнхэр тасалбараар баталгаажсан хувьцаагаа ямар компанид оруулснаас шалтгаалж, одоо ч гэсэн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Иймд та тухайн эзэмшиж буй хувьцаагаа нэмж авах, зарах, дахин хөрөнгө оруулалт хийх боломжтой. Жич: Цэнхэр ягаан тасалбараар 1995 оноос өмнө хувьцаа худалдан авч баталгаажуулаагүй бол хүчингүй байдаг.3. Өөр ҮЦК-нд данстай бас хувьцаатай бол үүнийгээ танайх руу шилжүүлж болох уу?Болно. Та манай компанид өөрийн биеэр ирж данс нээлгэн, үнэт цаас шилжүүлэх өргөдлийн маягт бөглөснөөр манай компаниар үйлчлүүлэх эрх нээгдэнэ. 4. Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн арилжаа хийгдэх хугацааг тодруулахгүй юу?  МХБ-ийн арилжаа нь Даваа-Баасан гаригийн 10.00-13.00 цагийн хооронд хийгддэг. Та арилжаа хаагдсаны дараа захиалга өгсөн бол маргааш нь арилжаа нээгдэхэд захиалга тань бүртгэгдэнэ.5. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцаа авах дэлгэрэнгүй зааврыг өгнө үү? Монголын Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй компаниудын хувьцааг өөрийн харилцдаг (Голомт Капитал ҮЦК) үнэт цаасны компаниар дамжуулан авах, зарах боломжтой. Дэлгэрэнгүй заавар, мэдээллийг тухайн ҮЦК-аас авна. МХБ–д одоогийн байдлаар нийт 50 гаруй ҮЦК бүртгэлтэй байна. Эдгээр компаниудын талаарх дэлгэрнгүй мэдээллийг mse.mn  вебсайтад хандаж авах боломжтой.6. Анхдагч зах зээл (IPO) гэж юу вэ?Аливаа компани нээлттэй компани болохдоо олон нийтэд хувьцаагаа санал болгодог. Уг санал болгох үйл явцыг Анхдагч зах зээлд хувьцаа гаргах буюу IPO гэж нэрлэдэг.7. Данс нээлгэсний дараа Үнэт цаасны хадгаламжийн төвийн вэбсайтаас шалгахад данс нээгдээгүй байна гэсэн хариу гарч ирлээ. Энэ нь ямар учиртай вэ?ҮЦТХТ нь шинээр нээгдсэн дансны талаарх мэдээллийг нэгдсэн журмаар улирал, эсвэл хэдэн сарын дараа вебсайтдаа байршуулдаг. 8. Банкинд данс нээлгэх хүсэлт өгөөгүй байхад Голомт банкны интернэт банкинд шинэ данс нээгдсэн гэж харагдаад байна. Энэ нь ямар учиртай данс вэ ?Танд 2 төрлийн данс нээгддэг. Нэг нь хувьцааны данс. Та ямар нэгэн компанийн хувьцаа худалдан авсан тохиолдолд тухайн хувьцаа уг дансанд хадгалагддаг. Хоёр дахь нь арилжааны данс. Энэ дансаар дамжуулан та хувьцаа худалдан авах мөнгөө байршуулж арилжаанд орох боломжтой. Харин хувьцаагаа зарсан үед мөнгө нь уг данс руу ордог. Өөрөөр хэлбэл хоорондоо холбоотой 2 данс нээгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

SOCIALPAY АППЛИКЕЙШНЭЭР ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТАВИГДДАГ АСУУЛТ ХАРИУЛТ

1. Social Pay-р данс нээх хүсэлт өгвөл хувьцааны данс шууд нээгдсэн гэж ойлгохуу? Үгүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нэгдсэн журмаар хувьцааны данс нээгддэг. Өөрөөр хэлбэл, бид таны бөглөсөн мэдээллийг хүлээн аваад тус газарт хүргүүлдэг юм. Тиймээс таны данс ойролцоогоор 7-21 хоногийн дотор /ҮЦТХТ-ийн ачааллаас хамааран/ нээгдэнэ. 2. 1072-н хувьцааны данс SocialPay аппликейшнээр нээлгэвэл хөрөнгийн биржид дахин данс нээлгэх шаардлагагүй гэж ойлгох уу? Тийм. Шаардлагагүй. 1072 хувьцааны данс нээлгэснээр ҮЦТХТ, АТТ–д данстай болохоос гадна Голомт Капитал ҮЦК ХХК-ийн харилцагч болж хоёрдогч зах зээлд оролцож хувьцаагаа зарах боломж нээгддэг. Жич: Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) данс нээдэггүй. 3. Өөрийн биеэр очиж данс нээлгэх, SocialPay аппликейшнээр данс нээлгэхэд хувьцааны данс нээгдэх хугацаа ижил байх уу? Данс нээх процесс нэгдсэн журмаар явагддаг тул ижил байна. 4. Гадаадад байгаа хүн данс нээлгэж болох уу? Болно. Тухайн хүн Голомт банкинд харилцах данстай байх ёстой. 5.SocialPay аппликейшн ашиглан анхдагч зах зээлийн (IPO) –д оролцох боломжтой юу? Та өөрийн харилцдаг ҮЦК-иар дамжуулан оролцох боломжтой. Шинээр IPO хийж буй компанийн хувьцааг авахын тулд SocialPay аппликейшн ашиглан анхдагчийн захиалга өгөх боломжтой.

НЬЮ-ИОРКИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТҮҮХЭНД ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЭГЧ ТОП-5 КОМПАНИ

1. APPLE Зах Зээлийн үнэлгээ$926.9 тэрбумҮүсгэн байгуулагдсан1976IPO гаргасан он1980Ажилчдын тоо123,000Борлуулалт$247.53 тэрбумУлсUSChairmanTim Cook 2013 онд Apple-ийн компютер $387,000-аар зарагдсанApple-ийн компьютерийн ойролцоо тамхи татахгүй байх нь таны баталгааюм. Тамхинаас үүдэлтэй гэмтэлд даатгал хүчингүй болдог.Тус компани 2016 оны эхний улиралд Google, Facebook, Amazon-ийгнэгтгэснээс илүү ашиг олжээ. 2. WALMART Зах Зээлийн үнэлгээ$246.2 тэрбумҮүсгэн байгуулагдсан1962IPO гаргасан он1970Ажилчдын тоо2,300,000Борлуулалт$500.34 тэрбумУлсUSChairmanC. McMillon Wal-Mart-ийн цаг тутмын дундаж орлого нь $1.8 саяWal-Mart-ийн ашгийг дэлхийн улс орнуудтай харьцуулбал хамгийн том эдийнзасагтай 28 дахь орон байх байсан.Wal-Mart-аар өдөрт дунджаар 37 сая хүн үйлчлүүлдэг. 3. MICROSOFT Зах Зээлийн үнэлгээ$750.6 тэрбумҮүсгэн байгуулагдсан1975IPO гаргасан он1986Ажилчдын тоо124,000Борлуулалт$103.31 тэрбумУлсUSAChairmanSatya Nadella Microsoft-ийн ажилчид өөрсдийгөө “Softie” гэж нэрлэдэг.Тус компани түүхэндээ өөрийн хувьцааг 9 удаа хувааж байсан.Билл Гэйтс 1995 онд дэлхийн хамгийн баян, хөрөнгөтэй хүнээр тодорчээ.Microsoft-ийн ажилчид 1 жилийн ойгоороо 1 pound M&M; ажилдаа авчрахуламжлалтай. 4. ALPHABET Зах Зээлийн үнэлгээ$766.4 тэрбумҮүсгэн байгуулагдсан2015IPO гаргасан он2004Ажилчдын тоо80,110Борлуулалт$117.88 тэрбумУлсUSAChairmanLawrence Page Google-ийн толгой компаниGoogle толгой компанитай болсноор зах зээлийн үнэлгээгээ 6%-иар буюу $20тэрбумаар өсгөсөн.Гүүглийн хамгийн анхны оффис нь түрээсийн гараж байжээ.French, German, Italian, Swedish, Finnish, Spanish, Portuguese, Dutch, Norwegian andDanish нь олон нийтэд хүргэх анхны 10 хувилбарууд байжээ. 5. AMAZON.COM Зах Зээлийн үнэлгээ$777.8 тэрбумҮүсгэн байгуулагдсан1994IPO гаргасан он1997Ажилчдын тоо566,000Борлуулалт$193.19 тэрбумУлсUSChairmanJeff Bezos Хамгийн анхны худалдаагаа 1995 оны 7 сард Жеф Безогийн гаражнаас зарж байсан.Хэрэглэгчийн үйлчилгээний процессийг таниулахын тулд захирал болон бүхажилчдыг 2 жил тутам 2 удаагийн давтамжтайгаар харилцагчийн үйлчилгээнийхэсэгт ажилуулдаг.Амазонийн хамгийн хурдан захиалгын хүргэлт нь Миамид Starbucks VanillaFrappuccino-г 10 минутын дотор хүргэж өгсөн байдаг.

УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН БАРИМТЛАХ ЕСӨН ЗАРЧИМ

• Хөрөнгийн зах зээлд суралцах цаг заавал гаргаарай. Арилжаанд оролцох дүрэм, онол, стратегиудыг судлах нь ухаалаг хөрөнгө оруулагч болох эхний алхам юм. • Мөнгөө хадгал. Хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэхийн тулд танд заавал тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Учир нь хөрөнгийн зах зээл нь мөнгөнөөс мөнгө ургуулдаг шидтэй. • Та хэр их мөнгө алдаж болохоо заавал тооцоол. Урт хугацааны зорилгодоо зориулсан мөнгөө хадгаламжиндаа үлдээгээд, бусдаар нь арилжаанд оролц • Сэтгэл хөдлөлөө хянаж сур. Тэвчээртэй, дэг журамтай, сахилга баттай байгаарай. Амжилтад хүрсэн хөрөнгө оруулагчид өдөр бүр арилжаанд оролцдоггүй. Мэргэн буудагч сайтар тооцоолж гохоо дардаг шиг та ч бас оновочтой шийдвэр гаргах хэрэгтэй. • Хөрөнгийн зах зээлтэй хөл нийлүүлэн алх. Шинэ мэдээ мэдээлэлтэй байнга танилцаж хэвшвэл та хөрөнгийн зах зээлийг хэнээр ч заалгахгүй уншиж чадна. • Мэдээллээ шүүж сур. Хувьцаа авахдаа ганцхан эх сурвалжид итгэх хэрэггүй. Давхар судалгаа, шинжилгээ хийгээрэй. • Эрсдэл болоод шагналын харьцааг зөв гаргах. Ингэж чадвал та алдагдлын оронд ашиг хүртэнэ. • Арилжааны дансаа нээлгээрэй. Та аль ч брокерийн компанид хандаж, арилжааны дансаа нээлгэх боломжтой. • Ямагт таны төлөө үйлчлэх зөвлөгчтэй бол. Та туршлагатай, мэргэжлийн компанийг өөрийн зөвлөхөөр сонгосноор хөрөнгө оруулагчдын нийтлэг алдаанаас хамгаалагдаад зогсохгүй, хөрөнгө оруулалтын зах зээлд ямар стратегитай оролцох туслалцаа авах боломжтой юм. УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ! ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХК

Хөрөнгийн зах зээлийн талаар

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable. If you are going to use a passage of Lorem Ipsum, you need to be sure there isn't anything embarrassing hidden in the middle of text. All the Lorem Ipsum generators on the Internet tend to repeat predefined chunks as necessary, making this the first true generator on the Internet. It uses a dictionary of over 200 Latin words, combined with a handful of model sentence structures, to generate Lorem Ipsum which looks reasonable. Contrary to popular belief, Lorem Ipsum is not simply random text. It has roots in a piece of classical Latin literature from 45 BC, making it over 2000 years old. Richard McClintock, a Latin professor at Hampden-Sydney College in Virginia, looked up one of the more obscure Latin words, consectetur, from a Lorem Ipsum passage, and going through the cites of the word in classical literature, discovered the undoubtable source. It uses a dictionary of over 200 Latin words, combined with a handful of model sentence structures, to generate Lorem Ipsum which looks reasonable. The generated Lorem Ipsum is therefore always free from repetition, injected humour, or non-characteristic words etc. It is a long established fact that a reader will be distracted by the readable content of a page when looking at its layout.