Link

Хөрөнгө оруулагчийн зарчим

Шинэ санаа, шилдэг үйлчилгээ, төгс гүйцэтгэл нь амжилттай багийн ажиллагааны илрэл учир бид хамт олон дотроо үр ашигтай харилцаа, итгэл, үнэнч байдлыг эрхэмлэн ажилладаг

УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН БАРИМТЛАХ ЕСӨН ЗАРЧИМ


• Хөрөнгийн зах зээлд суралцах цаг заавал гаргаарай. Арилжаанд оролцох дүрэм, онол, стратегиудыг судлах нь ухаалаг хөрөнгө оруулагч болох эхний алхам юм.

• Мөнгөө хадгал. Хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэхийн тулд танд заавал тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Учир нь хөрөнгийн зах зээл нь мөнгөнөөс мөнгө ургуулдаг шидтэй.

• Та хэр их мөнгө алдаж болохоо заавал тооцоол. Урт хугацааны зорилгодоо зориулсан мөнгөө хадгаламжиндаа үлдээгээд, бусдаар нь арилжаанд оролц

• Сэтгэл хөдлөлөө хянаж сур. Тэвчээртэй, дэг журамтай, сахилга баттай байгаарай. Амжилтад хүрсэн хөрөнгө оруулагчид өдөр бүр арилжаанд оролцдоггүй. Мэргэн буудагч сайтар тооцоолж гохоо дардаг шиг та ч бас оновочтой шийдвэр гаргах хэрэгтэй.

• Хөрөнгийн зах зээлтэй хөл нийлүүлэн алх. Шинэ мэдээ мэдээлэлтэй байнга танилцаж хэвшвэл та хөрөнгийн зах зээлийг хэнээр ч заалгахгүй уншиж чадна.

• Мэдээллээ шүүж сур. Хувьцаа авахдаа ганцхан эх сурвалжид итгэх хэрэггүй. Давхар судалгаа, шинжилгээ хийгээрэй.

• Эрсдэл болоод шагналын харьцааг зөв гаргах. Ингэж чадвал та алдагдлын оронд ашиг хүртэнэ.

• Арилжааны дансаа нээлгээрэй. Та аль ч брокерийн компанид хандаж, арилжааны дансаа нээлгэх боломжтой.

• Ямагт таны төлөө үйлчлэх зөвлөгчтэй бол. Та туршлагатай, мэргэжлийн компанийг өөрийн зөвлөхөөр сонгосноор хөрөнгө оруулагчдын нийтлэг алдаанаас хамгаалагдаад зогсохгүй, хөрөнгө оруулалтын зах зээлд ямар стратегитай оролцох туслалцаа авах боломжтой юм.


УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХК