Link

Түүхэн товчоон

Голомт Капитал ҮЦК ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн “Анхдагч” олон алхмыг хийсэн билээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дараагийн шатанд гаргах, ашигт ажиллагааг нь нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд хөл тавихад нь туслах, хөрөнгө оруулагчийн боловсролыг дэмжих зэрэг үйлсийг санаачлан ажиллаж байна.

брошур

Mанай компань байгуулагдсан цагаасаа хойш монголын хөрөнгийн зах зээлд…

Түүхэн товчоон

Голомт Капитал ҮЦК ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн “Анхдагч” олон алхамыг хийсэн билээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дараагийн шатанд гаргах, ашигт ажиллагааг нь нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд хөл тавихад нь туслах,  хөрөнгө оруулагчийн боловсролыг дэмжих зэрэг үйлсийг санаачлан ажиллаж байна. 

    Голомт Секюритиз ХХК нь Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компаниар үүсгэн байгуулагдав.

    Голомт Секюритиз ХХК албан ёсоор нээлтээ хийн брокерын үйл ажиллагаагаа эхлүүлэв.

    Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг Millenium IT системийн хүрээнд анх удаа амжилттай гүйцэтгэж, 2,2 тэрбум төгрөгийн арилжаа хийв.

    Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны 49%-ийг дангаар гүйцэтгэв.

    Тус онд олон улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авав. Ингэснээр харилцагчдадаа дэлхийн томоохон биржүүдийн үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг нээсэн бөгөөд гадаад арилжааны дүнгээр байнга тэргүүлж байна.

    Монгол Улсад анх удаа Монголын хөрөнгийн биржийн арилжаанд дэлхийн хаанаас ч хүссэн үедээ оролцох боломжтой Интернет арилжааны системийг нэвтрүүлэв.

    Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, мөн онд 4 компанид зөвлөх үйлчилгээ үзүүлэв.

    Андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авав. Тус онд Монголын анхны даатгагдсан бонд болох Эрчим бондыг олон нийтэд нээлттэй гаргах төсөлд туслах андеррайтераар оролцож, нийт 500 сая төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.

    NYSSA-тай хамтран Монголын хөрөнгө оруулалтын чуулганыг Нью-Йорк хотод амжилттай зохион байгуулав.

    Голомт Секюритиз ҮЦК ХХК нь оноосон нэрээ Голомт Капитал ҮЦК ХХК болгон өөрчлөв.

    Монголд анх удаа зарлагдсан 6 тэрбум төгрөгийн дүнтэй компанийн нээлттэй бонд болох Сүү бондыг зах зээлд амжилттай гаргаж, нийт 7,2 тэрбум төгрөгийн захиалга авав.

    Монголд анх удаа даатгалын компанийн IPO төсөлд андеррайтераар ажиллав. Мандал Даатгал ХК-ийн 25%-ийг олон нийтэд санал болгон нийт 7,4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.

    Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент компани Монголын хөрөнгийн биржид анхны давхар бүртгэлтэй компаниар гарч Голомт Капитал ҮЦК ХХК туслах андеррайтераар ажиллав.

    Монголын анхны хөдөө аж ахуйн салбарын IPO төсөлд андеррайтераар ажиллав. Түмэн шувуут ХК-ийн хөдөө аж ахуйн цогц төслийн бүтээн байгуулалтад зарцуулагдах 10 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

    Монголын анхны эрүүл мэндийн салбарын IPO төсөлд андеррайтераар ажиллав. Монос хүнс ХК-н эрүүл мэндийн ус, ундааны үйлдвэрийн барилгын төсөлд шаардлагатай 8.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.