Link

Танилцуулга

Голомт Капитал ҮЦК ХХК нь 2012 оны 05-р сарын 24-ний өдөр Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд брокерын болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүд, хамтран ажиллаж буй байгууллагууддаа чанарын өндөр түвшинд хүргэн ажилладаг юм.

брошур

Mанай компань байгуулагдсан цагаасаа хойш монголын хөрөнгийн зах зээлд…

Танилцуулга

Голомт Капитал ҮЦК ХХК нь 2012 оны 05-р сарын 24-ний өдөр Голомт банкны 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд брокерын болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүд, хамтран ажиллаж буй байгууллагууддаа чанарын өндөр түвшинд хүргэн ажилладаг юм.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхамуудыг хийсэн бөгөөд 2013 онд МХБ-д 97 тэрбум төгрөгний арилжааг дангаараа гүйцэтгэсэн нь нийт хийгдсэн хэлцлийн 49%-ийг эзэлж байна мөн засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зэх зээлийн арилжааг “Millenium IT” системийн хүрээнд анх удаа амжилттай гүйцэтгэж 2,2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн зэрэг амжилтуудыг дурдаж болно.

    Бид харилцагчдадаа МХБ болоод олон улсын томоохон хөрөнгийн биржүүд дээрээс үнэт цаас худалдах худалдан авах боломжийг олгохын зэрэгцээ МХБ-ийн арилжаанд алсаас буюу онлайн арилжааны программ ашиглан үнэт цаасны арилжаанд оролцох программыг амжилттай нэвтрүүлснээр орон зайг үл хамааран та хаанаас ч интернет холбогдсон газраас МХБ-ийн арилжааны цагаар арилжаанд оролцох боломжтой болохыг дурдахад таатай байна.

    Хурдацтай өсөн хөгжиж буй эдийн засгийн нөхцөлд хувийн болон төрийн эзэмшилт компаниуд, бусад байгууллагуудад хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгоход зуучлах, хэлэлцээр хийхэд хөрөнгө оруулалтын зөвлөхийн мэргэжлийн үйлчилгээг өгч хөрөнгийн зах зээл дээр гарахад зуучилан ажиллаж байна. Мөн манай компани нь дараах салбаруудад тэргүүлэгч санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна.

Үүнд:

  • Oil & Gas
  • Metals & Mining
  • Financial Institutions
  • Construction
  • Media & Telecommunications
  • Real Estate

Бид харилцагчдынхаа эрх ашгийг ямагт дээдлэн Монголын үнэт цаасны зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан, зах зээлд тэргүүлэгч хөрөнгө оруулалт, брокерийн компани болохын төлөө улам идэвхитэй ажиллахад бидний эрхэм зорилго цаашдын алхамууд чиглэгдэх болно.