Link

Мэдээ мэдээлэл

Бид танд дэлхий дахинд болоод монголын санхүүгийн зах зээлд өрнөж буй онцлох үйл явдлын мэдээллийг баталгаатай эх сурвалжаас нь цаг алдалгүй хүргэх болно.

МОНОС ХҮНС IPO

4-р сар. 10, 2019, 4:40 p.m.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭМЖИГЧ, ИТГЭЛТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компани нь хөрөнгийн зах зээлээс 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна. Тус компани нь татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтаар олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Та тус компанийн үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг www.ipo.golomtcapital.com сайтаас татан авч, Монос Хүнс IPO-д идэвхтэй оролцохыг урьж байна. ТА ХУВЬЦААНЫ АРИЛЖААНЫ ДАНСАА ХАРААХАН НЭЭЛГЭЖ АМЖААГҮЙ БАЙГАА БОЛ: Энхтайвны гүүрний зүүн хойд үзүүрт байрлалтай Парк Плэйсын 4 давхарт байрлах Голомт Капитал ҮЦК ХХК-ийн төв оффисЗайсан хилл цогцолбор дахь Голомт Капитал ҮЦК ХХК-ийн салбарт өөрийн биеэр очиж дансаа нээлгэх боломжтой.SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай юм. Үргэлжлэх хугацаа: Хувьцааны захиалга 2019.05.03-ыг дуустал үргэлжилнэ Холбоо барих: +976-70121530 И-мэйл: info@golomtcapital.com ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК
ТҮМЭН ШУВУУТ - ТҮМНИЙХ БОЛЛОО

1-р сар. 31, 2019, 4:40 p.m.

ТҮМЭН ШУВУУТ ТҮМНИЙХ БОЛЛОО 2019 оны төдийгүй Монголын ХАА-н салбарын хамгийн анхны IPO-г үндэсний үйлдвэрлэгч Түмэн Шувуут ХК гаргасан. Тус компанийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа Монголын хөрөнгийн биржээр 2019.01.15-2019.01-31-ны өдрүүдэд явагдаж, амжилттай хаагдлаа. Түмэн Шувуут ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50,000,000 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосноос нийт 3000 хөрөнгө оруулагчаас 10.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна. Энэ удаагийн IPO нь сүүлийн хоёр жилд зарлагдсан хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон, иргэд SocialPay аппликейшнээр данс нээж, захиалга өгөх боломжтой технологийн дэвшлийг нэвтрүүлсэн онцлогтойгоор явагдсан юм. Тус компани нь татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан таван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барина. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсон байна. Үүнээс тус компани жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм. Түмэн Шувуут компанийн хувьцааг авах хүсэлтэй байсан ч хараахан оролцож амжаагүй иргэдийн хувьд хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломж нээлттэй байна. Голомт Капитал ҮЦК-ийн хувьд өнгөрсөн онд Сүү нээлттэй бонд, Бэрс,Алтан намар, Монголиан мортгэйж фанд, Нэткапитал финанс корпораци болон “Урбан” зэрэг хаалттай бондын хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлсэн юм. Мөн монголын анхны даатгалын салбарын Мандал даатгал компанийн 7.4 тэрбум төгрөгийн IPO, Эрчим бондын туслах андеррайтер, Говь ХК-ийн хувьцаа хуваах төслийг удирдан ажилласан хамт олон юм. Тус компани нь тун удахгүй “Монос хүнс” компанийн IPO-г олон нийтэд санал болгохоор ажиллаж байгаа юм байна.
ХЭН ЮУ ХЭЛЭВ?

1-р сар. 16, 2019, 4:30 p.m.

ТҮМЭН ШУВУУТ ХК-ийн ХУВЬЦААНЫ ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ? Х.Алтай Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн захирал Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж байна. Тун удахгүй 2 компани IPO хийхээр төлөвлөж байна. Харин энэ удаа хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон хүнс, хөдөө аж ахуйн  салбараас Түмэн Шувуут компани анх удаа IPO гаргаж байгаагаараа онцлогтой юм. Л.Эрхэмбаяр - Түмэн Шувуут компанийг үүсгэн байгуулагч Бид Монгол хүн бүр хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлэх төсөлд гар бие оролцож, үр ашгийг нь хүртэж, эзэн нь байгаасай гэсэн үүднээс Түмнийх болох шийдвэр гаргасан. Манай компани  нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. Нэгж хувьцааны үнэ 200 төгрөг. Бид 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсо. Үүнээс бид жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм. Ж.Болд Түмэн Шувуут компанийн Гүйцэтгэх захирал Бид татан төвлөрүүлсэн хөрөнгөөр өндөглөгч тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөж байна. Эдгээр төсөл нь хоорондоо нягт холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслөө дэмжихээс гадна давхар эрсдэлээс хамгаалах онцлогтой юм.   О.Мөнхжаргал Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Түмэн шувуут компанийн IPO энэ сарын 31-ыг дуустал үргэлжлэх тул та бүхэн манай компанид болон эсвэл өөрийн харьцдаг аль ч брокерын компанид хандаж захиалгаа өгөх боломжтой. Бид хүн бүрт бага зардлаар илүү их хувьцаа авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үйлчилгээний шимтгэлээ 2 хувиас 0.68 хувь болгон бууруулаад байна.  Та бүхэн Түмэн шувуут компанийн үнэт цаасны танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг  https://ipo.golomtcapital.com/ сайтаас авч болно.
4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

4-р сар. 27, 2018, 4:30 p.m.

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 787,182 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баян-Алдар" (VIK+12.07%) болон "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" (JLT+4.35%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" (MBG-14.96%) болон "Их Барилга" (IBA-8.33%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 19,984.21 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,457,866,536,443 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
2017 ОНЫ 6 САРЫН 27-НИЙ ӨДӨР АРИЛЖИГДАХ ЗГҮЦ-НЫ МЭДЭЭЛЭЛ

6-р сар. 22, 2017, 4:30 p.m.

2017.06.21-2017.06.27-ны өдрүүдэд захиалга авч, арилжигдах богино хугацаат ЗГҮЦ /6 сар/ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ 1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас5. Нэрлэсэн үнэ: 100,000.006. Хямдруулсан үнэ: 94,039.007. Нийт гаргах тоо: 370,000 ширхэг8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт: Тоо хэмжээ/ширхэг/Үнийн дүн/тэрбум төгрөг/Хугацаа /7 хоног/Хүү төлөгдөх хэлбэрЖилийн хүүгийн хэмжээ (хувь)Захиалга эхлэх өдөрАрилжаа хаах өдөр370,00037.028Хямдруулалттай11.805%2017.06.212017.06.27 9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны захиалгыг Мягмар гарагийн 11:30 минут хүртэл авна, 11. Захиалга хүлээн авах цаг: Лхагва гарагаас Мягмар гарагийн 11:30 цаг хүртэл 12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ. Эх сурвалж: www.mse.mn COPYRIGHT © 2019 ГОЛОМТ КАПИТАЛ ALL RIGHTS RESERVED. by  