Link

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

брошур

Mанай компань байгуулагдсан цагаасаа хойш монголын хөрөнгийн зах зээлд…

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй ч хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд асар өргөн боломжийг олгодог хөрөнгийн зах зээлийн хаалгыг нээж буй танд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон бид таны хөрөнгийн зах зээлд хийх аяллын тань хөтөч, амжилтад хүрэх луужин тань байх болно гэдгээ илэрхийлэхэд таатай байна.  

Манай хамт олны үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд, нэн тэргүүнд эрхэмлэн дээдэлж явдаг үнэт зүйл бол хөрөнгө оруулагч таны эрх ашиг билээ. Тиймээс бид олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хөрөнгө оруулагчдын санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан.... системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм.

Ингэснээр хөрөнгө оруулагчид маань цаг хугацаа, орон зайн хязгаараас үл хамааран цахим сүлжээг ашиглан хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцох бүрэн боломж бүрдсэн.  

Бид өнгөрсөн хугацаанд Засгийн Газрын бонд болон бусад бүх  төрлийн үнэт цаасны арилжааг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд нээлттэй хүртээмжтэй хэлбэрээр хүргэж, баялгийн тэгш хуваарилалтад оролцохын зэрэгцээ үндэсний компаниудынхаа үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирснээрээ бахархдаг. Энэ буухиа  хэзээ ч үл тасран, үргэлжлэх болно гэдэгт итгэл төгс байна.

Цаашид бид хөрөнгө оруулагч таны эрх ашгийг хамгаалахын тулд хөрөнгийн зах зээлд оролцогч болон зохицуулагч байгууллагуудтай хамтран, хууль эрх зүйн хүрээнд зохих шинэчлэл өөрчлөлтийг хийж, нийгмийн даатгалын сан, хувийн тэтгэврийн сан, даатгалын сан зэргээр дамжуулан мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бэлтгэхэд хамтран ажиллах болно.

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Голомт Капитал ҮЦК ХХК-ийн баг хамт олонтой  мөр зэрэгцэн алхаж, хөрөнгийн зах зээлийн ноён оргилд өөрийн амжилт ялалтын тугаа мандуулахыг хүсье!

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

О.МӨНХЖАРГАЛ