Link

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон "Хөрөнгө оруулалтын сан байгуулах" төслийнхөө хүрээнд АНУ-д туршлага судалж байна.

2-р сар. 14, 2020, 1:18 p.m.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон "Хөрөнгө оруулалтын сан байгуулах" төслийнхөө хүрээнд АНУ-д туршлага судалж байна.

АНУ-ын Вашингтон хотноо хоёрдугаар сарын 10-14-ны өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв-2020" цогц арга хэмжээ болж байна.
Тус арга хэмжээг Монголын талаас "Экспорт олон улсын худалдааны төв", ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, олон улсын зүгээс Дэлхийн банк групп, Ворт Консалтинг групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх орноо сурталчлах зорилготой юм.

Энэхүү арга хэмжээнд ноос ноолуур, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, гоо сайхан, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 40 гаруй ААН болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Хөрөнгийн шинэ соёлыг бүтээгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хувьд 2020 онд Монголын аж ахуйн нэгжүүдийн хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулах зорилгоор "Хөрөнгө оруулалтын сан"-г үүсгэн байгуулахаар зорьж байгаа тул АНУ-ын Гадаад худалдааны яам, Худалдааны төлөөлөгчийн газруудтай хийж буй хамтарсан ВИП бизнес уулзалт, хоёр улсын бизнес эрхлэгчдийн B2B уулзалтад оролцож туршлага судлах, гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгын хүрээнд ажиллаж байна.
Мөн Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацийн Монголын бизнес эрхлэгчдийн төсөлтэй танилцаж, хөрөнгө оруулалт олгох зорилготой уулзалтад оролцож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо. 
Голомт Капитал ҮЦК ХХК нь "Хөрөнгө оруулалтын сан"-г үүсгэн байгуулснаар үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулахад нь бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломжтой болох юм.