Link

Брокерийн үйлчилгээ

Голомт Капитал ҮЦК ХХК нь иргэд, аж ахуй нэгжид Монголын хөрөнгийн бирж болон олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцон, үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйлчилгээг үзүүлж байна. Манай компани хөрөнгийн зах зээлд алт мэт үнэлэгддэг цаг хугацааг таны гарт атгуулж, тив дэлхийн хаанаас ч хүссэн үедээ онлайн програмыг ашиглан, МХБ-ийн арилжаанд шууд оролцох боломжийг олгодгоороо давуу талтай.

брошур

Mанай компань байгуулагдсан цагаасаа хойш монголын хөрөнгийн зах зээлд…

БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Захиалга өгөх замнал

  • Хувь хүн болон Аж ахуйн нэгж /ААН/ нь дотоод болон гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд үнэт цаасны компаниар зуучлуулан оролцох боломжтой бөгөөд үнэт цаас худалдан авахад хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгийг урьдчилан байршуулсан байх ёстой.
  • Харилцагч та арилжаанд оролцох захиалгаа хамтран ажилладаг брокертоо өөрийн биеэр болон утсаар, электрон шуудангаар, факсаар гэх мэт гэрээнд тохиролцсон аль ч хэлбэрээр өгөх боломжтой.

Захиалга өгөхдөө анхаарах зүйлс

  • Та утсаар захиалга өгсөн бол ажлын 2 хоногийн дотор өөрийн биеэр хүрэлцэн ирж,  захиалгын төрөл, үнэт цаасны нэр, код, тоо ширхэг, үнэ, захиалга өгсөн цаг минутаа тодорхой тусгаж, гарын үсэг зуран гарын үсэг зуран  баталгаажуулах үүрэгтэй юм. 
  • Зохих журмын дагуу, бүрэн зөв, гүйцэд бөглөсөн захиалгын хуудсыг брокер хүлээн авч гарын үсэг зуран, тамгалснаар захиалга хүчин төгөлдөр болно.

Захиалгын төрөл

Зах зээлийн захиалга - Тухайн өдрийн зах зээлийн үнээр захиалга биелэх хэлбэр.

Нөхцөлт захиалга - Тодорхой үнийн дүнгээр хувьцаагаа худалдах болон худалдан авах хэлбэрийг хэлдэг.

Данс цэнэглэх

Хэрвээ та МХБ дээр арилжаанд оролцох гэж байгаа бол өөрийн нэр дээрхи Голомт банкинд нээлгэсэн үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны дансанд мөнгөө байршуулна.

Хэрвээ та гадаад арилжаанд оролцох гэж байгаа бол арилжаа хийх биржээс хамааран манай компанийн валют тус бүрийн дансанд мөнгөө 1 өдрийн өмнө байршуулна.

Данс /Голомт Банк/

Валютын нэрДансны дугаар
Америк Доллар2005003533
Хонг Конг Доллар2005003536