Link

Бидний үйлчилгээ

Бидний үйлчилгээ

Хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ

Хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ нь компани, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт, санхүүжилтийг амжилттай татахад нь мэргэжлийн зөвлөгөө өгч,бизнесийг нь дэмжиж, урт хугацааны ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх болгомжийг олгодог үйлчилгээ юм. Манай компанийн хөрөнгө оруулалтын өндөр ур чадвар, туршлага бүхий баг нь харилцагч бүрийн эрэлт, хэрэгцээ шаардлыгаг хангасан үйлчилгээг үзүүлэхдээ баяртай байх болно.

Судалгаа

Харилцагч таныг хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахад тань туслах Монгол Улсын макро эдийн засаг болон түүнийг бүрдүүлэгч салбархоорондын үзүүлэлт, онцолсон компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан зэрэгт хийсэн судалгаатай танилцана уу.

Үнэт цаасны гадаад арилжаа

Голомт Капитал ҮЦК ХХК нь эрхэм харилцагчдыгаа дэлхийд алдартай Нью-Йорк, Наздак, Торонто, Хонг Конг, Австрали болон бусад томоохонбиржүүдэд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Бид гадаад арилжаанд хийсэн нийт дүнгээрээ бусад үнэт цаасны компаниудаа тэргүүлэн ажиллаж байна. 

Үнэт цаасны дотоод арилжаа

Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон брокерийн тусгай зөвшөөрлийн хүрээнд Монголын хөрөнгийн бирж ХК, Монголын үнэт цаасны бирж ХХК-иар арилжаалагдаж буй бүхий л санхүүгийн хэрэгслийн арилжаанд оролцож байна.