Link

Танилцуулга

Монгол Улсад эдүгээ 50 гаруй үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг болох Голомт капитал үнэт цаасны компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд андеррайтер, брокер болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түнш, хамтран ажиллагч байгууллагууддаа үзүүлдэг.

Танилцуулга

Монгол Улсад эдүгээ 50 гаруй үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг болох Голомт капитал үнэт цаасны компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд андеррайтер, брокер болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түнш, хамтран ажиллагч байгууллагууддаа үзүүлдэг.

Танилцуулга

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК Монгол Улсад эдүгээ 50 гаруй үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг болох Голомт капитал үнэт цаасны компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд андеррайтер, брокер болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түнш, хамтран ажиллагч байгууллагууддаа үзүүлдэг.   Голомт капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа Монголын болон Нью-Йорк, Наздак, Торонто, Хонг-Конг, Австрали зэрэг олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцон, үнэт цаас худалдах, худалдан авахад зуучилдаг. Мөн дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа анх удаа олон нийтэд нээлттэй арилжих, хаалттай хүрээнд арилжиж хөрөнгө босгох, нэмэлт хувьцаа гаргах, нээлттэй хувьцаат компанийг худалдан авах замаар хөрөнгийн зах зээлд нэвтрэх (reverse take-over) зэрэг арга замаар хөрөнгө босгоход нь албан ёсны андеррайтер, санхүүгийн зөвлөхийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тус компани нь Монголын анхны даатгалын салбарын Мандал даатгал компанийн 7,491,619,200,  IPO, монголын анхны ХАА-н салбарын төдийгүй хамгийн өндөр дүнтэй IPO болох Түмэн шувуут компанийн 10 тэрбум төгрөгийн IPO, эрүүл мэндийг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос хүнс компанийн 8,6 тэрбум төгрөгийн IPO-г амжилттай хэрэгжүүлсэн нь салбартаа тэргүүлэгч байр суурийг нь улам бататгасан юм. Ингэснээр тус компани нь андеррайтерийн үйлчилгээний хүрээнд 2018 онд нийт 22,5 тэрбум төгрөг, 2019.01-р улирлын байдлаар 20,5 тэрбум төгрөгийг хаалттай болон нээлттэй зах зээлээс татан төвлөрүүлжээ. Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон монголд анх удаа онлайн арилжааны системийг нэвтрүүлсэн амжилтаа бататгаж, харилцагч SocialPay аппликэйшн ашиглан хувьцааны арилжааны дансаа нээж, анхдагч зах зээлийн арилжаанд оролцох боломжийг олгоод байна.    Мөн тус компани нь Монголын анхны даатгагдсан Эрчим бонд, Сүү бондыг нээлттэй зах зээлээс, Нэткапитал финанс корпораци, Бэрс капитал, Алтан намар, Би жи эл бонд, Ногоон бонд, Урбан, Монголиан мортгэйж фанд зэрэг компанийн бондыг хаалттай зах зээл дээр амжилттай хэрэгжүүлсэн бол туслах андеррайтераар нь ажилласан төслүүддээ 3 тэрбум гаруй төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Түүнээс гадна Говь компанийн хувьцаа хуваах төсөлд зөвлөх үйлчилгээг үзүүлсэн юм. Хэдийгээр хөрөнгийн зах зээл нь иргэдэд шинэ салбар мэт боловч хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд асар өргөн боломжийг олгодог. Тиймээс энэхүү хаалгыг нээх гэж буй хөрөнгө оруулагчдад Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон ямагт туслан, амжилт өөд чиглүүлэгч нь байхыг зорин ажиллаж байна.