Link

Амжилтын товчоон

Амжилтын товчоон

АМЖИЛТЫН ТОВЧООН

ҮНДСЭН АНДЕРРАЙТЕРААР АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД Голомт Капитал ҮЦК ХХК нь үндсэн андеррайтераар нь ажилласан төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээлээс нийт 19,6 тэрбум төгрөг татан төвлөрүүлээд байна. Монголд анх удаа зарлагдсан компанийн нээлттэй бонд Сүү ХК-ийн нэг жилийн хугацаатай, 17.5 хувийн хүүтэй зарлагдсан, 6 тэрбум төгрөгийн нээлттэй бондыг 2017.06.29-ний өдөр Монголын хөрөнгийн бирж /МХБ/ ХК-иар амжилттай арилжиж, 800,000,000 төгрөгөөр захиалга даван биелэв. Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө оруулалт татсан гэдгээрээ тэмдэглэгдсэн тус бондын эргэн төлөлт 2018 оны 2 дугаар улиралд амжилттай хийгдсэн. Таван компанийн хаалттай бондыг хөрөнгийн зах зээлд амжилттай гаргав. Урбан бонд Денимон ХХК-ийн хаалттай бондыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэв. 2017 оны 03 сард 310,000,000 төгрөг2017 оны 07 сард 755,000,000 төгрөг2018 оны 03 сард 1,000,000,000 төгрөгНийт 2,065,000,000 төгрөгийн бондыг хаалттай хүрээнд амжилттай гаргасан. Эдгээр бондын эргэн төлөлт амжилттай хийгдээд байна. Монголиан мортгэйж фанд ББСБ ХХК-ийн бонд 2015 оны 10 сард 400,000,000 төгрөг2017 оны 04 сард 750,000,000 төгрөгНийт 1,150,000,000 төгрөгийн бондыг хаалттай хүрээнд амжилттай гаргасан. Тус бондын эргэн төлөлт амжилттай хийгдсэн. Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн бонд 2018 оны 03 сард 1,000,000,000 төгрөгийн хаалттай бондыг амжилттай гаргав.   Бэрс бонд Бэрс капитал ББСБ ХХК-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 18%-ийн хүүтэй,  нийт 1 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргав. Алтан намар бонд Алтан намар трэйд ХХК-ийн нэг бүр нь 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий жилийн 20%-ийн хүүтэй, нийт 400,000,000 төгрөгийн бондыг амжилттай гаргалаа. Эргэн төлөлт нь 2019 оны 11 сард хийгдэнэ. АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖСЭН IPO ТӨСӨЛГоломт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгийн зах зээлээс нийт 18,5 тэрбум төгрөгийн бондыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байна. Монголын даатгалын салбарын анхны IPO-г амжилттай хэрэгжүүлэв. Мандал даатгал ХК нь нийт хувьцааныхаа 25%-ийг нэгжийн үнэ нь 4,800 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. Анхдагч зах зээлийн арилжаа 2018.09.04-18-ний өдрүүдэд явагдаж нийт 7,491,619,200 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.   Монголын анхны ХАА-н салбарын төдийгүй хамгийн өндөр дүнтэй IPO-г хэрэгжүүлэв. Түмэн Шувуут ХК нь нийт хувьцааныхаа 25% буюу 50,000,000 ширхэг хувьцааг тус бүр нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож, монголын хувийн хэвшлийн салбараас анх удаа хамгийн өндөр дүнтэй буюу 10,000,000,000 төгрөгийг татан төвлөрүүлэв. ТУСЛАХ АНДЕРРАЙТЕРААР АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД Голомт Капитал ҮЦК ХХК нь туслах андеррайтераар нь ажилласан төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээлээс нийт 3 тэрбум гаруй төгрөг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байна. Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК Тус компани нь нийт 4,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 640 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 2,560,000,000 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв. Тус компанийн хувьцааны захиалга нь 1,586,013,440 төгрөгөөр даван биелсэн юм.   Монголын анхны даатгагдсан Эрчим бонд Эрчим инженеринг ХХК-ийн Эрчим бондыг Монголын хөрөнгийн бирж ХК-иар 2015.08.21-өдөр арилжин нийт 500,000,000 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Уг бонд нь 6 сарын хугацаатай, жилийн 18,5%-ийн хүүтэйгээр олон нийтэд зарлагдсан. Бондын эргэн төлөлт 2016 оны 2 сард амжилттай хийгдсэн бөгөөд захиалга нь 1,9 тэрбум төгрөгөөр давсан.   Говь ХК-ийн хувьцаа хуваах төсөл Говь ХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд тус компанийн хувьцаа хуваах төсөл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад шаардлагатай баримт материалын төслийг тус тус боловсруулж ажилласан. Ийнхүү тус компанийн хувьцаа хуваах төсөл нь СЗХ-ны хорооны 2018.11.30-ны өдрийн 57 тоот тогтоолын дагуу зөвшөөрлөө авч МХБ, ҮЦТХТ дээр холбогдох ажил хийгдэж байна. Амжилтын товчоон - Монгол Улсад анх удаа, үнэт цаасны зах зээлийн арилжаанд онлайнаар оролцох боломжийг нээсэн.  - Харилцагч өөрийн хувьцааны дансаа нээж, IPO /анхдагч зах зээл/ арилжаанд оролцох боломжтой SocialPay аппликэйшнийг нэвтрүүлсэн. 2018 оны 11 сарын байдлаар андеррайтераар оролцсон төслүүдийн нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн дүн: - 22,066,619,200.00₮ /Хорин хоёр тэрбум жаран зургаан сая зургаан зуун арван есөн мянга хоёр зуун төгрөг/